© Ардчилсан нам. 2011-2025
2 өдөр / Үйл явдал

С.Зориг агсны төрсөн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ


Монголын төр, нийгмийн 20 дугаар зууны нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр (2025.04.20) тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Ардчилсан намаас жил бүр түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ дагуу Ардчилсан намын удирдлагууд, үе үеийн ардчиллын төлөөлөгчид Төв шуудангийн урд байрлах хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.