© Ардчилсан нам. 2011-2025
2 өдөр / Үйл явдал

Ардчилсан намаас Аюулгүй байдлын ухааны доктор төрөн гарлаа


Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилсан тогтолцооны суурь болсон үндэсний эв нэгдлийн асуудлыг эрдэм шинжилгээний түвшинд Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга П.Мөнхбаатар гүнзгий судалж, “Үндэсний эв нэгдэлд учрах эрсдэл, бууруулах арга зам” сэдэвт бүтээлээрээ Аюулгүй байдлын ухааны доктор (Ph.D) зэргийг амжилттай хамгааллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний ажил нь Монгол Улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, ард түмний эв нэгдэл, нийгмийн сэтгэл зүйн аюулгүй байдалд учрах эрсдэлийг онолын үндэстэй тодорхойлж, түүний бодлогын шийдэл, стратегийн арга замыг санал болгосон нэн чухал ач холбогдолтой судалгаа юм.