© Ардчилсан нам. 2011-2026
1 өдөр /

Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал дунд шатны намын байгууллагын дарга, хэрэг эрхлэх газрын дарга нартай цахим уулзалт хийж үүрэг чиглэл өгөв


 
 
Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал дунд шатны намын байгууллагын дарга, Хэрэг эрхлэх газрын дарга нартай цахим уулзалт хийж үүрэг чиглэл өгөв.
Ардчилсан намын Үндсэн дүрмийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн баталж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Намын дүрэм бүртгэгдмэгц намын бүтэц, зохион байгуулалтыг хууль, Үндсэн дүрэмд нийцүүлэх хүрээнд дотоод сонгуулийг бүх шатны намын байгууллагын хүрээнд зохион байгуулах юм.
 
Энэ хүрээнд “НЭЭЛТТЭЙ, ЦЭГЦТЭЙ АРДЧИЛСАН НАМ” Үндэсний аяныг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал дунд шатны намын удирдлагуудтай хийсэн цахим уулзалтын үеэр мэдээлэл өглөө.
Мөн дотоод сонгууль зохион байгуулах хугацаа дөхсөнтэй холбоотойгоор зарим аймаг, дүүргүүдэд үүрийн дарга, ХЭГ-ийн дарга нарыг дүрмийн бусаар өөрчлөх, чөлөөлөх байдал гарч буй тул уг дүрэм зөрчсөн шийдвэрээ залруулах чиглэлийг тухайн аймаг, сум, дүүргийн удирдлагуудад өгч, ийм зөрчил гаргахгүй байхыг санууллаа.
 
Өмнө 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ардчилсан Намын даргаас энэхүү асуудлаар чиглэл хүргүүлэх албан бичгийг илгээж байсан бөгөөд намын даргын өгсөн чиглэл, намын үндсэн дүрэм зөрчигдөж маргаан үүсч байгаа талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал тодорхой дурдаж, хэрэв дүрэм зөрчсөн шийдвэр гаргаж буй тохиолдолд уг шийдвэрийг гаргасан тухайн шатны удирдлагатай хариуцлага тооцох талаар санууллаа.
“НЭЭЛТТЭЙ, ЦЭГЦТЭЙ АРДЧИЛСАН НАМ” аяны хүрээнд цахим шилжилт хийж, намын бүх шатны байгууллага хооронд, намын ХЭГ болон гишүүдийн хооронд байнгын цахим харилцааны суваг үүсч, намын үйл ажиллагаа бүх шатанд цэгцрэх боломж бүрдэх юм.
 
May be an image of one or more people, newsroom and text
 
May be an image of one or more people and text
May be an image of television, newsroom and textMay be an image of one or more people
 
May be an image of studying