Уулзалтын үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал Ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүс нутаг, дэлхийн улс орнуудын улс төрийн намуудтай Ардчилсан нам хамтран ажиллаж, харилцан туршлага солилцохыг чухалчилж байгааг онцолсон юм.
Түүнчлэн энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн улс төрийн ойлголцлоор хязгаарлагдахгүй. Сонгуулийн үйл явцын ил тод байдал, намын институтийн хөгжил, залуусын оролцоо, цахим шийдэл, ардчиллын тогтолцооны чадавхыг сайжруулах зэрэг олон чиглэлд бодит хувь нэмэр оруулж байгаад итгэлтэй байна хэмээгээд бид ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, хөгжүүлэхийн төлөө нээлттэй, уялдаа холбоотой, үр дүнтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих болно гэлээ.